2010 онд Английн Варвикийн их сургуулийн докторын оюутан Peter Backus гуч гаран насандаа сингл яваа учир шалтгаанаа тунгааж, өөрт нь тохирох мөрөөдлийн бүсгүйтэй уулзах магадлалаа тооцоолж байжээ. Харин үүнийг найзынхаа нөхцөл байдалд буулган бодож үзье.

Танилц: Билгүүн 25 настай, дээд боловсролтой, ажилтай, дундаж орлоготой залуу. Тэрээр мөн ганц бие (одоогоор).

Peter-н тооцоолол хийхдээ ашигласан тэгшитгэл нь Дрейкийн тэгшитгэл бөгөөд (Drake equation) уг тэгшитгэлийг анх 1961 онд Франк Дрейк хэмээх эрдэмтэн бодож гаргаад түүгээрээ дамжуулан манай галактикт бидний холбоо тогтоож чадах, соёлт иргэншил хэд байгааг тооцоолсон юм.

G = Холбоо тогтоож болох иргэншлийн тоо

R = Амьдрал орших байх боломжтой оддын тогтоцын хувь

fp = Гараг ертөнцтэй, амьдрал орших байх боломжтой оддын тогтцын хувь

ne = Гараг ертөнцийн систем бүр дэх дэлхийтэй төстэй гарагуудын дундаж тоо

fl = Дэлхийтэй төстэй гарагуудад нь ямар нэг амьдрал оршин байх хувь

fi = Амьдрал оршин буй бөгөөд тэр дундаа ухаант иргэншил хөгжсөн гарагуудын хувь

fc = Ухаант иргэншилтэй бөгөөд холбоо тогтоох боломжтой (электромагнетик технологитой) гарагуудын хувь.

L = Эдгээр соёл иргэншлүүдийн амьдран буй хугацаа

Дээрх тэгшитгэлийг ашиглан Проф.Дрейк зөвхөн манай Сүүн замд гэхэд л холбоо харилцаа тогтоох боломжтой 10,000 соёлт иргэншил байна гэж тооцоолжээ. Сүүн замд 200–400 тэрбум одод бий, ойролцоогоор 300 тэрбум, гэж үзвэл санамсаргүйгээр сонгогдсон нэг гарагт хөгжсөн технологитой, ухаан соёлт иргэншил оршин байх магадлал нь 0.00000003% юм. Магадлал тэгээс их байна шүү дээ, тэгэхээр боломж байна аа л гэсэн үг.

За харин одоо үүнийг ашиглаад Билгүүн найз охинтой болох магадлалыг тооцож үзье.

G = Найз охин байж болох хүмүүсийн тоо

R = Монгол улсын хүн амын тоо 2018 оны байдлаар. 3,238,479

fp = Нийт хүн амд эзлэх эмэгтэйчүүдийн хувь. 1,646,631 буюу 50.8%

fub= Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн нийт эмэгтэйчүүдэд эзлэх хувь. Нийслэлл оршин суугаа эмэгтэйчүүдийн тоог 746,799 бөгөөд нийт эмэгтэйчүүдэд эзлэх хувь нь 45.3%.

fage = Билгүүнд тохирох настай, Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн хувь. Манай хүн 21–27 насныхныг өөртөө тохиромжтой гэж үзэж байгаа. 21–27 нийт иргэд 362,445‬. Үүнээс эмэгтэй 179,833 буюу 49.6% (Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн насны ангилалын мэдээ олдоогүй тул 21–27 насны хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6% байгааг жишээ болгож авлаа)

funi = Нийслэлд амьдардаг, Билгүүнд тохирох насны эмэгтэйчүүдээс дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувь. Петер өөрийн тооцоололдоо энэ шалгуурыг оруулсан байсан тул энд мөн орууллаа. Ер нь боловсролын байдал ойролцоо байх нь хүмүүс хоорондоо ойлголцоход бас нэг чухал үзүүлэлт болдог байх.

18–22 насны нийт эмэгтэйчүүдийн 64,9% нь бакалаврын зэргээр суралцаж байна гэж тооцов. (бакалавр зэргээр суралцагч эмэгтэйчүүдийн тоо 2018 онд 76,585 гэж бүртгэгдсэн бөгөөд эдгээрийг 18–22 насных гэж таамаглая. 18–22 насны эмэгтэйчүүд нийт 117,945 байгаа)

fB= Нийслэлд амьдардаг, Билгүүнд тохирох насны, дээд боловсролтой бөгөөд гадна төрхөөрөө сэтгэл татам эмэгтэйчүүдийн хувь. Билгүүнд дээрх шалгуурыг хангасан эмэгтэйчүүд дотроос 20 эмэгтэйн нэг нь сэтгэл татам харагддаг гэж тооцъё. 0.05

G = 3,238,479*0.508*0.453*0.496*0.649*0.05 = 11,994

За ингэхээр одоогоор манай Билгүүнд тохирч болох арван хоёр мянга орчим эмэгтэй байна. Үүн дээр нэмэх зүйлс бас байна аа.

Тухайн эмэгтэй Билгүүнийг сонирхох магадлал 0.05

Эмэгтэй ганц бие байх магадлал 0.4

Хоорондоо таарч тохирох магадлал 0.1

Ингээд үзэхээр Билгүүнд тохирох эмэгтэй 23 үлдлээ. За тэгээд нэг өдөр явж яваад ирээдүйн найз охинтойгоо таарах магадлал нь (23/1,444,669)*100 = 0.0016% буюу ойролцоогоор 63,000-д нэг юм байна. Сайн талаас нь харвал Билгүүн маань найз охинтой болох магадлал нь Элон Маск эсвэл НАСА-гийнхан харь гаригийнхантай холбоо тогтоохоос 100,000 дахин өндөр байна шүү дээ. Өөдрөг байх хэрэгтэй. Энэ тооцооллыг хийсэн Петерийн магадлал бол 285,000-д нэг гарсан юм байна лээ. Гэхдээ нөхөр энэ явдлаасаа 6 сарын дараа найз охинтой болоод удалгүй сүй тавьсан гэсэн шүү.

Тэгээд Билгүүн маань хэзээ найз охинтой болох бол гэж үү? Ямар ч гэсэн хэдүүлээ харь гаригийнхантай холбогдохоос өмнө.

Эх сурвалж:

Why I don’t have a girlfriend. Peter Backus

www.1212.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code