Та амьдралдаа нэг бус удаа таагүй зүүднээсээ болж санаагаа чилээж, бусдаас асууж тодруулж эсхүл таатай зүүд зүүдэлвэл баярлаж байсан биз. Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухаанд зүүдний тухай, зүүдний тайллын тухай тодорхой онол, яг ийм тийм гэсэн тайлал байхгүй ч өөр өөрийн судалгааны ажлын нэгээхэн хэсэг болгож судалж, тайлбарлаж бие хүний сэтгэл зүйн зөвлөгөөний аргачлалд ашиглаж байсан туршлагууд бий. Зүүд бүр зөнтэй буюу таны сэтгэл зүй юунаас зугтаж, юу руу тэмүүлж байгааг илэрхийлдэг. Тэгэхээр зүүдний тодорхой дүрслэлүүдийн цаадах утга учир, тайлбарыг судлаачид юу гэж тайлбарласныг хүргэж байна.

  1. Үхэл: Өөрийгөө болон өрөөлийг үхэж байгаагаар нь зүүдлэх нь танд зүүдлэгдсэн шигээ тийм ч аймар зүйл биш аж. Харин таны бие, сэтгэл санаа ямар байгаагаас шууд хамаардаг аж. Асуудал ихтэй, шийдэл олж чадахгүй, урт хугацаандаа таагүй мэдрэмж, бодолтой, амьдралын хэв маягтай явах нь таныг хар дарж, өөрийгөө үхэхийг харж байгаагаар зүүдлэгдэх нь элбэг байдаг аж. Ахин дахин энэ зүүдийг зүүдэлвэл та бусдын тусламжийг авч асуудлаа шийдэх нь хамгийн чухал болохын дохио.
  2. Устай холбоотой буюу живж байна гэж зүүдлэх: Ус бол бидэнд түгшүүрийг төрүүлдэг бас тайвшруулдаг. Гэхдээ зүүдэндээ их хэмжээний ус зүүдлэн, өөрийгөө живж байгаагаар харлаа гээд та айх хэрэггүй. Учир нь та түшгүүртэй айдастай байна тийм учраас тайвшрах гэсэн таны ухамсаргүйн л илрэл билээ. Та амьдралынхаа хэв маягыг төлөвлөгөө дэс дараалалтай болгож завгүй байдлаа өөрчлөх хэрэгтэй. Мөн аливаа шийдвэр, хэцүү зүйлстэй нүүр тулах нь хамгийн зөв шийдэл.
  3. Өндрөөс унаж эсхүл нисэж байгаагаар зүүдлэх:Та дуртай зүйлээ хийж чадахгүй, үргэлж л хориг, дүрэмд хүлэгдээд байгаа бол энэ зүүд танд ихэд зүүдлэгдэх магадлалтай аж. Эрх чөлөөгүй, ганцаараа байж чадахгүй байгаа хүнд мөн энэ зүүд тодорхой давтамжтайгаар зүүдлэгддэг. Тэгэхээр асуудалдаа шийдэл олж, цаг гаргах хэрэгтэй байх нь. Харин өндрөөс унаж байгаагаар зүүдлэх нь таны биеийн булчин таталдсанаас болдог аж. Энэ үзэгдэл ихэвчлэн REM нойрны үе буюу сэргэг нойрны үе шатанд болдог.
  1. Хүний амыг хороох, бусдад муу зүйл хийж байгаагаар зүүдлэх: Та хэн нэгэнд сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүй юм биш биз. Бусадтай таагүй харилцаа үүсгэсэн гомдол, үзэн ядалт ихээр бий болсон үед энэ зүүд их зүүдлэгддэг байна. Иймд өөрийн сэтгэл хөдлөлөө тайван, үйлдэлд чиглэсэн байдлаар муудалцсан хүндээ илэрхийлж, эвлэрээрэй.
  2. Шүд унаж байгаагаар зүүдлэх: Ихэвчлэн сэтгэл гутралд өртсөн, ажлаасаа халшрах болсон, аз жаргалыг мэдрэх нь багассан хүмүүсийн зүүдэнд шүд унах хэлбэрээр зүүдлэгддэг. Тэгэхээр та мэргэжлийн зөвлөгчид хандсан дээр.
  3. Хөдөлж, ярьж чадахгүй байгаагаар зүүдлэх: Ихэнх хүмүүс сүнс, чөтгөртэй холбон ойлгодог ч энэ огт тийм биш юм. Учир нь таны биеийн эрүүл мэнд ихэд дордсон буюу зөв амьдралын хэв маяг, эрүүл хоол, хөдөлгөөн таны амьдралд байхгүй байгаагийн дохио юм. Иймд яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандаарай.
  4. Осолд орж байгаагаар зүүдлэх: Айдас ихтэй, харамсал их, хийсэн зүйлдээ таатай биш хандсан үед энэ зүүдийг зүүдэлдэг. Тиймээс зүгээр л алдаа бүрээ тоолж суухын оронд өөрийгөө уучилж, ирээдүйдээ хүнлэг хандаарай.
  5. Байр, орон гэр шатаж байгаагаар зүүдлэх нь та ямар нэгэн зүйлээс ихэд залхсан, уйдсан, амьдралаа өөрчлөхийг хүсэж буйг тань илтгэж байгаа хэрэг. Иймд зоригтой шийдвэр гаргаж, боломжын төлөө оролдлого хийхээс хойш бүү суу. Мөн та бусдад олзлогдох, баривчлагдаж буйгаар зүүдэлвэл та асуудалдаа эзлэгдсэн, өөрчлөлтийг огт хийж чадахгүй байгаагийн дохио аж.
  6. Могой зүүдлэх: Ихэнх хүмүүс ойр дотны хүн жирэмсэн болсон үед уг зүүдийг зүүдэлдэг ч энэ талаар хийсэн шинжлэх ухааны суурьтай судалгаа байхгүй. Харин бид могой байж болзошгүй гэсэн газраар явахдаа ихэд сэрэмжтэй байдагчлан таны ухамсаргүй байдал танд өөрийн амьдралын чухал харилцаанууддаа болгоомжтой, сэрэмжтэй хандахыг анхааруулж буй хэрэг. Харин хүүхэдтэй болж байна гэж зүүдлэх нь тухайн хүний амьдралд шинэчлэл, шинэ чухал үйл явдал эхэлж буйн дохио бөгөөд ихэвчлэн эерэг үр дүнг дагуулдаг.
  7. Автобус, онгоцноос хоцорч байгаагаар зүүдлэх: Энэ нь та онгоцноосоо хоцрох бус санхүүгийн хувьд ихэд асуудалтай, шийдэл олж чадахгүй стрессдэж байгаа үеийг илтгэж буй аж. Иймээс асуудалтай бодитой хандаж шийдэл олох нь хамгийн зөв гарц.

 

Эх сурвалж:

  • Kluger, Jeffrey. “What Your Dreams Actually Mean, According to Science.” Time, 12 September, 2017.
  • Smykowski, Joanna. “The Psychology of Dreams: What Do They Mean?” BetterHelp, 28 June, 2019.
  • Stevens, Anthony. Jung: A Very Short Introduction. Oxford University Press, 1994
  • How do we assess freud’s theory today?. (n.d.). In Freud Museum London.
  • Jones, J. (n.d.). About how we work with dreams in psychoanalysis. In Sigmund Freud Life and Work. Retrieved from
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like