Хүүхэдтэйгээ хэрхэн дурсамж бүтээх вэ?

SSUCv3H4sIAAAAAAAEAJ2QzQrDIBCE74W+g3j2UOitrxJ62OgSlpoIuqaUkHePv+C5N+ebHdfxuN+EkDME0vIljqySJmtjYA9Mbkv4oRpHQ+w8gc0ws7M4MjBwDBjyFQ1pYFzSbIUt3/dMVYtuFDMlkiWlGliIc2EdnervZD28exVYcNO/8uChiEeLUItMdVR+vox+HavtZNANGqIhN7TcnQabA8/hZp0+1K1t33kBWD1OEHcBAAA=

Гэр бүлтэйгээ холбоотой хүүхэд насныхаа дурсамжуудыг хуваалцаач гэхэд насанд хүрэгчид бид олон олон зүйлсийг хэлж чадна. Бэлэг авч байснаа, баяр тэмдэглэж байснаа, ээж аавтайгаа хийдэг байсан уламжлалт зүйлсийг, мөн байнга хамт байж ярилцдаг байснаа, эсвэл бүр гунигтай харамсалтай дурсамжууд ч тархинд харван орж ирж магадгүй.

Ямартай ч бид хүүхдийнхээ бага насанд сайхнаар дурсагдаж үлдэхийг л хүснэ. Ингэхийн тулд ямар зүйлс хийж болох хэдэн арга хуваалцъя:

  1. Тогтмол өдрүүдтэй байх – Охидын өдөр, хөвгүүдийн өдөр, эсвэл гэр бүлийн өдөр, цаасан хайчилбар хийдэг өдөр гэх мэт юу ч байж болно. Гол нь энэ өдөр тогтмол байж, тэр өдөрт бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд аливааг төлөвлөхөд суралцахаас гадна, гэрийнхэн нь тэдэнд цаг гаргадаг гэдэг чухал ойлголттой болох юм
  2. Өглөөний зуршил – Хамт дасгал хийх, өглөөний цай хамт бэлтгэх, эсвэл өнөөдөр юу хийхээ ярих гэх мэт
  3. Оройн зуршил – Ном унших, хамт шүдээ угаах, ороо засах, нүүрээ хамт угаах гэх мэт
  4. Хамтдаа зургаа ав – боломжтой бол зургийн цомог хийх
  5. Хамт дасгал хийх
  6. Өдөр оройн хоол хамтдаа хийх
  7. Гадуур хамт үзвэр үзэх – хүүхэлдэйн театр орж үзэж болно шүү дээ
  8. Гадаа тоглох – ээж аавууд хамт тоглохоосоо илүүтэй хажууд нь утсаа оролдоод зогсох нь элбэг. Болж өгвөл зарим үед өөрөө хамт тоглоход гэмгүй
  9. Технологигүй өдөр зарлах – Зурагт, радио, утас интэрнэтийг бүгдийг нь болиулаад гэр бүлээрээ ямар нэг зүйл хийх – шагай няслах, шатар тоглох, зурагт ном мандала будах, эсвэл бүр нийлээд үлгэр зохиох гээд юу ч байж болох юм
  10. Гэр бүлийн кино үдэш – мэдээж үзэх кино нь гэр бүлийн уур амьсгал, хоорондын харилцааг илүү бат бөх болгох утга агуулгатай байвал сайн.

Ямартай ч анзаарсан бол хүүхдийнхээ хажууд байх биш, харин хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй гэсэн санааг дээрх зөвлөмжүүдээс анзаарсан байх. Хүүхдүүд гэр бүлийнхээ нэг хэсэг байхад л дуртай. “Би ээж аавтайгаа, ах эгчтэйгээ хамт тийм зүйл хийдэг байсан” гэж дурсах нь тэдэнд “би ганцаараа байгаагүй, миний дэргэд намайг гэх хүмүүс байсан, би азтай жаргалтай, чухал хүүхэд байсан” гэсэн мэдрэмж төрүүлэх сайн талтай билээ. Мэдээж хүнд хэрэгтэй байсан, чухал байсан хүүхэд өөртөө итгэлтэй, бусдыг ч мөн хайрлаж хүндэлж чаддаг болох нь дамжиггүй. Зүгээр л дэргэд нь байхад болоо гээд зурагт үзэж утсаараа оролдоод байх нь тэднийг тоодоггүй, хэрэггүй мэтээр л мэдрүүлдэг гэмтэй.

Тунг нь тааруулцгаая 😊

 

39 Shares:
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

code

You May Also Like