Зохион бодохуй

GODЗохион бодохуй гэдэг нь хүн өөртөө байгаа мэдлэг туршлага дээр тулгуурлан шинэ дүр шинэ үзэл санааг бүтээх үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүрээлэн байгаа гадаад ертөнцийг хувьсган өөрчилж өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар материаллаг ба оюун санааны ертөнцийг бүтээнэ.Ингэхдээ хүн өөрийн зохион бодохуйн тусламжтайгаар бүтээдэг.Хүн ямар нэгэн зүйлийг хийхийн тулд түүнийхээ талаар төлөвлөгөө загвар дүр зургийг бий болгодог. Учир нь ямар нэг төлөвлөгөө загвар дүр зургийг бий болгодог.Зохион бодохуйг дүрс бүтээж буй шинэ байдлаар нь бүтээлч ба сэргээн босгох Харин зорилгоор нь зориудын ба зориудын бус гэж ангилдаг. Сэргээн босгох зохион бодохуй гэдэг нь: Урьд өмнө нь байсан тэмдэг тэмдэгтийн систем үгээр дүрсэлсэн  зүйл дээр тоон болон графикаар илэрхийлсэн нот зураг төслийн дагуу ажиллахыг хэлнэ .Сэргээн босгох зохион бодохуйд хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлнө.

1.Үндсэн мэдээллийн чанар нөлөөлнө – Өөрөөр хэлбэл өгөгдөж байгаа мэдээлэл тод утга сайтай бүрэн дүүрэн байх түүнийг бодитой зөв төсөөлөх сэргээн босгох тулгуур болно.

2.Тухайн хүний мэдлэг сэтгэлгээний түвшингээс шалтгаална.

3. Уг зүйлд хандаж байгаа хувь хүний хандлага сонирхлоос шалтгаална.

Бүтээлч зохион бодохуй гэдэг нь:

- Шинэ хосгүй санаа бодол дүрслэлийг бүтээхийг хэлнэ.Жнь: Шинэ загварын машин онгоц  бүтээх гэх мэт.

Бүтээлч зохион бодох аргууд:

1. Зүгээрлэх  арга- Хэд хэдэн зүйлүүдийн онцлог шинж чанарыг хэсэгчлэн авч зүүгээрлэн цоо шинэ дүр бүтээх арга юм.

2. Адилтгалын арга-Бодитоор оршин байгаа амьтан үйл явдал юмс үзэгдэлтэй аль нэг талаараа адилхан зүйлийг бүтээх

3. Хэв шинжийн дүр бүтээх  арга – Энэ нь амьдралд нийтлэг тохиолддог дүр,  тухайн нийгмийн хэв шинжийг харуулсан дүрүүд

Зохион бодохуйг төрлөөр нь:

Идэвхтэй Зохион бодохуй нь үргэлж бүтээлч болон бие хүний зорилтыг шийдвэрлэхэд чиглэж байдаг. Хүн тодорхой мэдээллийн нэгдэлд тулгуурлан үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэхээр бие биесээс хамаартай байдаг гэж үзсэн.

Идэвхгүй -  Зориудын ба  (мөрөөдөмтгий шинж ), зориудын бус( зүүдний төсөөлөл, ховсын байдал) зэргүүд нь зохион бодохуйд орно.

Нийтэлсэн: Б. Намуун

Сэтгэгдэл үлдээх

сэтгэгдэл