1930 оноос хойш сэтгэл хөдлөлийн талаар эрчимтэй судалсан байдаг. Тухайн үеэс эхлэн сэтгэл судлаачид, эрдэмтэд сэтгэл хөдлөлийн талаар өөр өөрсдийн үзэл санааг дэвшүүлж байсан. Хариэ сэтгэл хөдлөлийн сүүлийн үеийн хандлагын төлөөлөгчид болох Фишер, Рассел нар сэтгэл хөдлөлийг эерэг ба сөрөг гэж ангилсан. Эерэг сэтгэл хөдлөлд хайр дурлал \энхрийлэх, дур булаах\, баяр хөөр\цэнгэл, сэтгэл ханамж, бахархал\ ордог бол сөрөг сэтгэл хөдлөлд уур\гомдол, өширхөл, зэвүүцэл, атаархал\, уйтгар \ганцаардал, гэм буруу, гашуудал, зовлон шаналал\, айдас \аймшиг, сандрах\ зэрэг багтдаг байна.
Carolyn Saarni “Сэтгэл хөдлөл болон нийгэмшлийн хөгжил” номондоо дараах сэтгэл хөдлөлийн чадваруудыг авч үзсэн байдаг.
- Өөрийн сэтгэл хөдлөлийг ухамсарлах .
- Бусдын сэтгэл хөдлөлийг таних, ойлгох.
- Сэтгэл хөдлөлийг таних буюу илэрхийлэх чадвараа ашиглах .
- Эмпати буюу бусдыг ойлгох чадвар .
- Өнгөцхөн сэтгэл хөдлөлөөс бодит сэтгэл хөдлөлийн байдлыг ялгах чадвар .
- Таагүй сэтгэл хөдлөл болон стресс, тааламжгүй нөхцөл байдлыг даван туулах, түүнд зохицох чадвар .
- Харилцаан дахь сэтгэл хөдлөлийн холбоог ухамсарлах .
- Өөрт үр нөлөөтэй сэтгэл хөдлөлөө таних ашиглах
Түүний хувьд сэтгэл хөдлөлийг илүү нийгэмшлийн талаас нь авч судалсан ба хүүхдийн сэтгэл хөдлөлийн нийгэмшлийн үе шатыг гаргасан.
Сэтгэл хөдлөлийн талаарх онолыг авч үзвэл:
эрдэмтэн | бүтэц | |
1 | Mayer and Salovey’s (1997) |
|
2 | Daniel Goleman (1998) |
|
3 | В. Люсин (2000) | Сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар гэдэг нь:• бусдын болон өөрийн сэтгэл хөдлөлийг таних• өөрөө болон бусад хүмүүс яг ямар сэтгэл хөдлөлийг мэдэрч байгааг ойлгох, ямар үгээр илэрхийлж болохыг мэдэх
• аливаа сэтгэл хөдлөлийн уг шалтгааныг илрүүлэх, тэр сэтгэл хөдлөл юунд хүргэхийг мэддэг байх. Сэтгэл хөдлөлийг удирдах чавдар: • сэтгэл хөдлөлийг хянах, маш хүчтэй сэтгэл хөдлөлийг дарах; • сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хянах; • зориудаар сэтгэл хөдлөл үүсгэх |
4 | В.Д. Шадриков |
|
Б.Ганзул