Mind space

Бизнесийг технологи, төхөөрөмж, маркетингаас илүүтэй ХҮМҮҮС бүтээн босгодог. Монголд үйл ажиллагаа явуулж буй sme, large enterprise аль ч байгууллагад сэтгэл зүйн судалгаа, хөгжүүлэлт, үйлчилгээ шаардлагатай. Бид байгууллагын сэтгэл зүйн эрүүл мэнд, бүтээмж, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтны сэтгэл зүйн онцлог болон нөөц, ур чадвар, бэрхшээлийг тодорхойлох, сайжруулах зорилготой хөтөлбөрүүдийг санал болгодог. 

Бид нь 2013 оноос салбартаа ажиллаж буй туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд шинжлэх ухаанч, ёс зүйтэй байхыг эрхэмлэдэг. Бид байгууллагын сонгон шалгаруулалт, удирдлагын ур чадвар, багийн харилцаа, байгууллагын соёлын судалгаа, сэтгэл зүйн скоринг, бие хүний зөвлөгөөний чиглэлд туршлага хуримтлуулж, мэргэшиж  байгаа болно. 

Байгууллагын сэтгэл судлал нь ажлын бүтээмж, сэтгэл зүйн онцлог, ажилтны ур чадвар, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, хөгжүүлэхэд чиглэдэг. Эдгээр судалгаа  ба зөвлөгөөний аргачлалуудыг байгууллагын хөгжилд ашигласнаар байгууллагад  тулгамдаж буй өнөөгийн асуудлуудыг илрүүлэх,  сайжруулах, ирээдүйд  шаардлагатай шинэчлэл өөрчлөлтийг  бий болгох бүрэн боломжтой. 

Бидний санал болгож буй үйлчилгээ

Судалгаа

Сэтгэл зүйн тест нь бие хүний сэтгэл зүйн байдал, зан төлөв, ур чадвар, хөгжлийг судалдаг. Бид зан үйлийн, зан төлөвийн, захиалгат (сонгуулийн, харилцагчийн зан төлөвийн гэх мэт) болон байгууллагын судалгааг  хийж гүйцэтгэдэг. 

Судалгааны давуу тал: 

  • Туршигдсан
  • Монгол хүний зан төлөвт нийцсэн
  • Хүн тус бүрийн үр дүнгийн тайлан

Түүнчлэн бид судалгааны арга зүй боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Сургалт Тренинг

Ажилтан бие хүнийг хөгжүүлэх, дэмжих, байгууллагын соёлд эерэг нөлөө үзүүлэх шалгарсан арга бол тренинг юм. 

Та сэтгэл зүйн эрүүл мэнд болон сэтгэл зүйн ур чадварыг дэмжих чиглэлийн сургалтыг авах боломжтой. 

Сургалтын давуу тал: 

  • Оролцогч бүрийг хамруулсан, оролцоонд суурилсан
  • Сэтгэл зүйн тренинг, дасгал ажлуудтай 
  • Судалгаа болон зөвлөгөөтэй уялдаа холбоотой
Көүчинг Зөвлөгөө

Көүчинг / Coaching / : Ирээдүй цагт чиглэсэн асуултуудын тусламжтайгаар тухайн үйлчлүүлэгч өөрөө өөрөө асуудлаа ойлгоод, өөрийнхөө асуудлын зураглалыг ухамсарлаад гарах нь көүчингийн зорилго.

Сэтгэл зүйн зөвлөгөө / Counselling psychology/: Үйлчлүүлэгчийн суурь асуудал, түүний шалтгаан дээр тулгуурлан бие хүний асуудал дээр төвлөрсөн зөвлөх, туслах үйлчилгээг сэтгэл зүйн зөвлөгөө гэнэ.

Үйлчилгээний дэлгэрэнгүй

  1. Бие хүний сэтгэл зүйн онцлог (Big 5, MBTI)
  2. Байгууллагын судалгаа
  3. Сонгуулийн судалгаа
  4. Зан үйлийн судалгаа
  1. Бие хүний сэтгэл зүйн эрүүл мэнд
  2. Ажлын байрны стресс
  3. Сэтгэлийн тэнхээ
  4. Мэдрэмжийн удирдлага
  5. Багийн харилцаа
  1. Көүчинг
  2. Сэтгэл зүйн зөвлөгөө

Хамтран ажилласан байгууллагууд

Бидэнтэй хамтран ажиллах